ЭРХЭМ ЗОРИЛГО

Тус сан нь мал аж ахуйн салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтот арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд техник, технологийн болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, зээлийн ашиглалтанд хяналт тавих, зээлийг эргэн төвлөрүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлхээс гадна Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам, “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-н дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

  • 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын “Тусгай сангийн тухай” хууль,
  • 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын 374 дүгээр тогтоолоор батлагдсан” Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах журам”-ын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Cангийн орон тоо-12

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр
  • Монгол мал хөтөлбөр
  • МЭММААЗЗ-ийн төсөл
  • Тоног төхөөрөмж
  • Ноосны урамшуулал
  • Арьс ширний урамшуулал

ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЗОРИЛТ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн газар тариалан, ЭМАА-г зохистой хослуулсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх замаар олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулахад оршино.

ДЭЭРХ ЗОРИЛТИЙН ХҮРЭЭНД :

  • Эрчимжсэн мал аж ахуйг бүсийн тулгуур төвүүдийг түшиглэн байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Бүсийн тулгуур төвүүдийг түшиглэсэн эрчимжсэн аж ахуйг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийн төвүүдийг түшиглэн хөгжүүлэх;

“МОНГОЛ МАЛ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЗОРИЛТ

Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

ДЭЭРХ ЗОРИЛТИЙН ХҮРЭЭНД :

  • Ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах, биологийн төгс чанартай түүхий эд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх
  • Уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай мал аж ахуйг хөгжүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтод зах зээлийг хөгжүүлэх, бэлтгэл, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, урамшуулал олгох замаар эдийн засгийн эргэлтийг хурдасгах