МАЛ ХАМГААЛАХ САНГИЙН ЗЭЭЛДЭГЧ, ХАРИЛЦАГЧ НАРЫН АНХААРАЛД
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 179 дүгээр тогтоолоор Мал хамгаалах сангийн ажлын алба татан буугдсан. Тус сангийн үйл ажиллагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжин хэвийн явагдаж байна.
Тус сантай холбоотой өргөдөл, санал хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 1 дүгээр давхарт хүлээн авч байна.
Хаяг: Баянзүрх дүүрэг 1-р хороо Засгийн газрын 9б байр
НООСНЫ УРАМШУУЛАЛ
Монгол Улсын Засгийн 2013 оны 11 дүгээр сарын 30-
ны өдрийн 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар
“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт
тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд
мөнгөн урамшуулал олгох журам” шинэчлэн батлагдсан.
НООСНЫ УРАМШУУЛЛЫН МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ, МӨНГӨ ОЛГОХ ҮЙЛ ЯВЦ
АРЬС ШИРНИЙ УРАМШУУЛАЛ
Монгол Улсын Засгийн 2013 оны 11 дүгээр сарын 30-ны
өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Үндэсний
боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны
гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох,
хяналт тавих, тайлагнах журам” шинэчлэн батлагдсан.